22 Jul
22Jul

МУБИС-ийн Химийн багш бэлтгэх хөтөлбөр нь 2019 онд Европын холбооны ASIIN байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн билээ. Тус хөтөлбөрөөр суралцагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх боломжтой юм.

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

  • 2019 онд ASIIN олон улсын байгууллагаар хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэнээр тус хөтөлбөрөөр суралцагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх болсөн. 
  • 2021 онд дотоодод магадлан итгэмжлэгдсэн.
  • Давхар, хавсарга, нэмэлт хөтөлбөрөөр суралцаж болно.
  • Нийт кредит цагийг 3,5-аас 4 жилд багтаан судалж төгсөх боломжтой.
  • Багш мэргэжлийн 4 шатлалт дадлага хийнэ.
  • Үйлдвэрлэлийн танилцах  дадлагаар Улаанбаатар, Дархан, хөтөл, Эрдэнэтийн үйлдвэр, лабораториудын үйл ажиллагаатай танилцана.

ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ЭЛСЭХ ВЭ?

Улаанбаатараас элсэгчид

  1. Суурь шалгалт - ХИМИ 480 оноо
  2. Дагалдах шалгалт - 480 оноо
  3. Дараах хичээлүүдийн аль нэгээр өгсөн байх Биологи, физик, монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, газарзүй, гадаад хэл /Орос, Англи хэлний аль нэг/

Хөдөө орон нутгаас элсэгчид 

  1. Суурь шалгалт - ХИМИ 480 оноо
  2. Дагалдах шалгалт – БИОЛОГИ-480 оноо

ХИМИЙН  олимпиад, уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан бол УРИЛГА - аар элсэх боломжтой. Урилгаар элсэх хусэлтэй сурагчид доорх хаяг, утсаар бидэнтэй холбоо барьж, мэдээллээ илгээгээрэй. 

https://burtgel.msue.edu.mn/ холбоосоор хөтѳлбѳрт бүртгүүлэн, баталгаажуулах

ОРЧИН, ОЮУТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Оюутны хѳгжлийн алба, Оюутны зѳвлѳлѳѳс зохион байгуулдаг оюутны хичээлээс гадуурх хѳгжлийн үйл ажиллагаа, нийгмийн ажил, спорт урлагийн уралдаан, тэмцээн
  • Хувь хүний хөгжил, карьер хѳгжилд зориулсан нэмэлт хѳтѳлбѳр, сургалт
  • Мэргэжлийн тэнхимийн шинжлэх ухааны өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал, олимпиад
  • Хүсэл сонирхол, хоббигоороо нэгдсэн тѳрѳл бүрийн клубт элсэх, ажиллуулах боломжтой
  • МУБИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж цагаар ажиллах боломжтой
  • Суралцах, хөгжих таатай орчин (орчин үеийн технологи бүхий лаборатори, кабинет, тохилог номын сан, оюутны бие даан ажиллах өрөө ... )

ГАДААД ХАРИЛЦАА - ОЮУТАН СОЛИЛЦОО, ТЭТГЭЛЭГ