Дэлхий дахинаа 03 дугаар 22-ныг “Усны өдөр” хэмээн зарласан. МБУС-ийн Газарзүйн тэнхим 22 дох жилдээ усны өдрийг тэмдэглэн, байгальд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ жил “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор оюутан залуус, ЕБС-ийн багш, сурагчдыг хамруулан Сэлбэ голын татмыг цэвэрлэж, усны бохирдлыг багасгах үүднээс 90 гаруй шуудай хогийг ангилан түүлээ. Мөн өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулан “Усны хэрэглээ, зохистой ашиглалт”, “Саарал ус”, “Газарзүйн тэнхимийн багш, оюутнуудын усны хэрэглээ” зэрэг судалгаа хийн, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж, МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар “Тогтвортой хөгжил ба-Ус” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.Түүнчлэн ЕБС-ийн газарзүйн сурах бичиг, хөтөлбөрт тусгагдсан “Усан мандал” бүлэг сэдвийн хүрээнд ашиглах хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэн, сонирхолтой туршилт явуулж, ЕБС-ийн сурагчдад нээлттэй хичээл заалаа. Уг арга хэмжээнд Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэг, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Сүхбаатар-Дэвшил” ТҮК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажилласан юм. Цаашид арга хэмжээний агуулга, оролцогчдын хүрээг өргөтгөн их, дээд сургууль, судалгааны байгууллага, ЕБС-ийн багш, сурагчдыг хамруулан Тогтвортой хөгжлийн болон Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол олгохоор зорьж байна.ГАЗАРЗҮЙН ТЭНХИМОЮУТНЫ “ГЕОТУР” КЛУБСэлбэ голын татмыг цэвэрлэгээ (2023.03.19)Судалгаат хичээл (2023.03.22)