“ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СУРГАЛТ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс, МУБИС-ийн Оюутны Хөгжлийн алба хамтран зохион байгуулсан сургалтад хүрэлцэн ирсэн Математик, Байгалийн ухааны сургууль, Боловсрол судлалын сургууль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Биеийн тамирын сургуулийн оюутнууд оролцлоо.



Оюутнуудын хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй сургалт зохион байгуулсан СБД-ийн Цагдаагийн ахмад Н.Батзаяа хүрэлцэн ирж мэдлэг ойлголт өглөө.