2022.11.02нд НҮБ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дэлхийн суут эрдэмтдийн нэг, дэлхийн олон академийн хүндэт академич, математикч, философич Мохаммед Сидик Афган өнөөдөр МБУС-д зочлон "Монголын түүх ба ирээдүйг математикийн гүн ухааны үүднээс тодорхойлох нь" сэдвээр МУБИС-ийн эрдэмтэн багш, судлаачид, оюутнуудад лекц уншлаа. Түүнийг МБУС-ийн захирал доктор Т.Ганбаатар, БоСС-ийн захирал профессор Д.Мөнхжаргал нар хүлээн авч уулзсан юм.
Тэрээр математикийн томьёоны өвөрмөц аргыг ашиглан дэлхийн үйл явдлууд, хүмүүсийн хувь заяаны талаар үнэн зөв таамаг дэвшүүлснээрээ алдаршсан эрдэмтэн юм. Түүний таамаглал бодит болсон түүхээс дурдвал: ЗСБНХУ задран унах, наймдугаар сарын төрийн эргэлт, хар арьст ерөнхийлөгч Брак Обама сонгогдох, 2014 онд Украйнд болсон үйл явдлууд зэрэг олон үйл явдлыг математикийн ухаантай уялдуулан таамаглаж байсан нь биеллээ олжээ.