МУБИС, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдлээ.
Цусны донорын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг МУБИС-ийн Төв номын сангийн 3 давхарт болж, сургуулийн хамт олон, оюутнууд аянд нэгдэж, цусаа хандивлаж эхэллээ.
Уг арга хэмжээг МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас зохион байгуулж, Мэдээллийн технологийн албаны дарга Ц.Энхбат, Эрдэм шинжилгээ, инновацын албаны дарга Я.Шийлэгмаа нар оролцлоо. МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудаас олон удаагийн давтамжтай цусаа хандивласан эрхэм донор МБУС-ийн оюутны хөгжлийн арга зүйч Б.Санжаа ЦССҮТ-өөс талархал илэрхийлэн ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардуулсан.
Тухайн аян 2022.09.19,20,21-ны өдрүүдэд МУБИС-ийн Төв номын сангийн 3 давхарт зохион байгуулагдах бөгөөд багш, ажилтан, оюутан залуус та бүхнийг хүнлэг энэрэнгүй сэтгэлээр идэвхтэй оролцохыг уриалж байна. МБУС-ийн 35 оюутан сайн дураараа цусаа хандивлаж оролцлоо.