“ҮЭ-ийн залуучуудын манлайлал-2022" хөтөлбөр

МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооноос санаачлан ХБНГУ-ын ФЭС-гийн дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг “ҮЭ-ийн залуучуудын манлайлал-2022" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.  


Энэхүү хөтөлбөрийг  энэ жил  9 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “ҮЭ-ийн залуу манлайлал хөтөлбөр”-т  МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын анхан шатны хороодын дарга, идэвхтэн, сонгуультан 32 залуу шалгуур хангаж хамрагдсан билээ. 

Нээлтэд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХБНГУ-ын ФЭС-гийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, Залуучуудын хорооны дарга Б.Галбадрах нар оролцлоо. 

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат үйлдвэрчний эвлэлийн залуу сонгуультны манлайллын хөтөлбөрийн зорилго, хүлээж буй үр дүнгийн талаар хэлж, үйлдвэрчний эвлэлийн залуу сонгуультны чадавх, манлайллын талаар онцлож, МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр-2030”-ийн талаар илтгэл тавьлаа. 


Хөтөлбөрийн туршид залуус үйлдвэрчний эвлэлийн шилжилт, Зохистой хөдөлмөр, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн ирээдүйн чиг хандлага, нийгмийн яриа хэлэлцээнд хувь хүний хөгжил манлайллын хичээлийг мэргэшсэн салбарын инфльюсер доктор профессоруудаас сонсож, МҮЭ-ийн холбооны “Хөгжлийн хөтөлбөр-2030”, хөдөлмөрийн хүрээний тулгамдсан асуудал бүхий өгөгдсөн сэдвээс сонгож, Хакатонд оролцсон.   

    


Сургалтын турш манлайллын хөтөлбөрийн дагуу чадавхжсан залуус  баг болж бодлого шийдлийн хакатон уралдааны төслийн сонгон шалгаруулалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНХ-ны дээд сургуулийн захирал Г.Баярмаа, ХБНГУ-ын ФЭС-гийн мэргэжилтэн Б.Сарангуа, төлөөлөгч Амармэнд нар шүүгчээр ажиллаж шилдэг төслөө шалгаруулсанаар амжилттай төгсөж сертификатаа гардан авлаа.