2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРЛЫН ХИЧЭЭЛҮҮД ОНЛАЙНААР ЯВАГДАНА

Цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа тул энэ улирлын хичээлүүд онлайнаар явагдах боллоо. Онлайнаар суралцахад оюутнаас хувийн зохион байгуулалт, менежмент, төлөвлөлтийг нэлээдгүй шаарддаг учраас тэр талын ур чадвар ихээхэн хөгждөг эерэг талтай билээ. Тиймээс оюутан залуус та бүхэн хичээлдээ идэвхтэй хамрагдаж, зохион байгуулалт сайтай суралцаарай.