“VOICE  OF STUDENTS” хэлэлцүүлэг

2022.11.09нд МБУС-ийн хөтөлбөрийн алба, Оюутны зөвлөлтэй хамтран “VOICE OF STUDENTS” хэлэлцүүлгийг В байрны 120 тоотод амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөтөлбөрийн албаны дарга Б.Гантуяа, мэргэжилтэн Б.Болормаа, Г.Даариймаа, оюутны хөгжлийн арга зүйч Б.Санжаа, Ахлах номын санч Хонгорзул, Оюутны зөвлөлийн дарга Ч.Эрдэнэболор нар  оролцлоо. 

Ийнхүү хэлэлцүүлэгт Оюутны зөвлөлийн гишүүд болон ангийн дарга нар оролцож өөрсдийн суралцах, амьдрах орчинд тулгамдаж байгаа асуудлуудыг ярьж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ. 


Уг хэлэлцүүлгийн үр дүнд оюутны суралцах, амьдрах орчинд тулгамдаж асуудлуудыг нэгтгэн  МБУС-ийн захиргаа, холбогдох мэргэжилтнүүдэд санал хүсэлтийг хүргүүлж богинохон хугацаанд шийдвэрлэхээр боллоо.