ХӨТӨЛБӨРҮҮД
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Төгсөгч нь боловсролын болон байгаль орчны салбарт эрэлттэй дараах мэргэжлээр ажиллах боломжтой. Үүнд: ЕБС, МСҮТ, коллежид биологи, эрүүл мэндийн багш, байгаль орчны байгууллагад биологич, экологич, амьтан судлаач, ургамал судлаач, ЭША, шинжээч, байгаль хамгаалагч, экологийн үнэлгээний ажилтан, хувийн аж ахуй эрхлэгч гэх мэт болно. Биологийн багш мэргэжлийн ажлын байрны эрэлт өндөр байгаагаас гадна, Монгол улсад эрэлттэй мэргэжлийн тоонд “биологич” багтсан.
ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ
Манай төгсөгчид боловсрол, байгаль орчны байгууллагад мэргэжлийн дараах чиглэлүүдээр ажил эрхэлж байна. Боловсролын салбарт:
Байгаль орчны салбарт:
Бусад:
БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Багшлах боловсон хүчний хувьд үндсэн багш нарын 67 хувь нь докторын зэрэгтэй, АНУ, БНСУ, ОХУ, ХБНГУ зэрэг улсад магистр, докторын зэрэг хамгаалсан.Доктор (Ph.D), профессор-1, доктор (Ph.D), дэд профессор-4, доктор (Ph.D)-2, докторант-4, магистр зэрэгтэй хичээлийн туслах ажилтан 2 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг. Шинжлэх ухааны доктор (Sc.), профессор, МУ-ын ардын багш нар зөвлөхөөр ажилладаг. ШУА-ийн эрдэмтэн судлаачид гэрээт багшаар ажиллаж, оюутныг дагалдуулан сургадаг.Биологийн тэнхим АНУ, БНСУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Австри, Япон зэрэг улсын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаатай.
ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
ЛАБОРАТОРИ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ОРЧИН
ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ОЮУТНЫ КЛУБҮҮД
Манай тэнхимийн оюутнууд дараах “Визгүй аялагчид”, “Эдельвайс”, “Оюунлаг залуус”, “Хүмүүнлэг залуус”, “Залуу удирдагч эмэгтэй” клубүүдыг идэвхтэй ажиллуулж хамтран суралцдаг.
1. “ВИЗГҮЙ АЯЛАГЧИД” ШУВУУ АЖИГЛАГЧДЫН КЛУБ
Уг клуб нь 2017 оны 11 сард 4 оюутантайгаар анх байгуулагдсан бөгөөд шувуу сонирхогч, ажиглагч оюутнуудыг нэгтгэн
Тэдгээрийн зургийг авч мөн нэршлийг нь цээжлэн тогтоох, хээрийн судалгааны арга зүйд суралцуулах, шувуудаар дамжуулан байгалиа хайрлах үзэл бодлыг төлөвшүүлэхэд уг клубийн зорилго оршиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1-4 курсийн 35 оюутны бүрэлдэхүүнтэй клубын үйл ажиллагааг явуулж байна.Одоогийн үйл ажиллагаа:7 хоног бүрийн хагас сайн өдөр Сонгинын амралт орчим шувуудын ажиглалт хийдэгХурхын шувуу бөгжлөх суурин, Чух нуурын шувуу бөгжлөх суурин, Дарьгангын шувуу бөгжлөх суурин зэрэг шувуу хамгаалах байгууллагуудад судлаач оюутан, дадлагажигч оюутан илгээн туршлагажуулж, хээрийн судалгааны арга барил эзэмшүүлэн дипломын ажил бичүүлдэг. Монгол улсад бүртгэгдсэн 520 гаруй зүйлийн шувуудын Англи, Монгол, Латин нэршлийг тухайн шувууны онцлог шинжтэй нь цуг цээжлэн тогтоож шувуу таних, нүдлэн тогтоох чадварыг хөгжүүлдэг.Мөн шонгийн модны тогонд цохиулан үхсэн шувуугаар чихмэл хийх арга барилыг оюутнуудад эзэмшүүлж байна.
2. УРГАМАЛ СУДЛААЧ, СОНИРХОГЧ ОЮУТАН ЗАЛУУСЫН “EDELWEISS” КЛУБ
1. Ургамал судлалын хичээл судалдаг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр зохиогддог “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” улсын уралдаанд: - 2018 онд багаараа Тэргүүн байр
2. “Бэлчээр нутгаа таньж тодорхойлох нь” мэргэжлийн залуу судлаачдын тэмцээнд: - 2018 онд Тэргүүн байр - 2021 онд багаараа Тэргүүн байр тус тус эзлэв. 3. Их дээд сургуулиудын биологийн хөтөлбөрт суралцдаг бакалавр, магистрын оюутнуудын дунд жил бүр зохиогддог “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний хуралд: