20 Apr
20Apr
  • ГАЗАРЗҮЙН БАГШ, БАКАЛАВР (125 кр)
  •  ГАЗАРЗҮЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР (34 кр) 
  • ГАЗАРЗҮЙН БОЛОВСРОЛЫН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР (34 кр)
  •  ГАЗАРЗҮЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР (60 кр)

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ 

  • Хөтөлбөр нь Олон улс (ASIIN)-д магадлан итгэмжлэгдсэн. 
  • 2021 онд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний төвөөр хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. 
  • Монгол Улсын дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсон. 
  • Улсын хэмжээнд нэр хүнд бүхий доктор, профессор, мэргэжлийн багш нар хичээл заадаг. 
  • 125 кредит цагаа 3.5 жилд багтаан судлан төгсөх боломж бүрдсэн. 
  • Багш мэргэжлийн судлах, туршин заах, багшлах дадлагыг ЕБС-д тэтгэлэгтэй хийдэг. 
  • Хөдөө, орон нутагт тэтгэлэгтэй багшлах дадлага хийж болно. 
  • Судалгааны төсөлд хамрагдах боломжтой. 


ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 

  • ОХУ-ын Геологи хайгуулын их сургуулийн Газарзүй-Геоэкологийн тэнхимтэй сургалт, судалгааны чиглэлээр;
  • БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн Их сургуулийн Газарзүйн салбартай хамтран оюутан солилцоо, зуны хээрийн дадлага; 
  • АНУ, Герман, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаач нартай холбоо тогтоон эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр; 
  • ОХУ-ын Москвагийн Багшийн Их сургуулийн Газарзүйн факультеттай хамтран сургалт, хээрийн судалгааны ажил; 
  • ОХУ-ын Буриадын Их сургуулийн Газарзүйн тэнхимтэй хамтын ажиллагаатай. Магистрын 1+1 хөтөлбөр, оюутны хээрийн дадлага солилцох, судалгааны экспедицийн багт оюутнууд хамрагддаг; 


МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Төгсөгч нь боловсролын болон байгаль орчны салбарт эрэлттэй дараах мэргэжлээр ажиллах боломжтой. Үүнд: 

  • ЕБС, МСҮТ, коллежид газарзүйн багш, 
  • Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, ОУ-ын төсөл, хөтөлбөрүүдэд байгаль орчны мэргэжилтэн, 
  • Эрдэм шинжилгээний ажилтан, 
  • Шинжээч, 
  • Байгаль хамгаалагч болон удирдах албан тушаалд ажиллаж болно. 

Газарзүйн багш мэргэжлийн ажлын байрны эрэлт өндөр байгаагаас гадна, Монгол улсад эрэлттэй мэргэжлийн тоонд “Газарзүйч” багтсан.

ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТ  

Манай төгсөгчид боловсрол, байгаль орчны байгууллагад мэргэжлийн дараах чиглэлүүдээр ажил эрхэлж байна. Боловсролын салбарт:

  • Ерөнхий боловсролын сургууль
  • Их, дээд сургууль, МСҮТ, коллеж
  • Боловсролын ерөнхий газар
  • Боловсролын хүрээлэн
  • Боловсролын үнэлгээний төв
  • Аймаг, нийслэлийн боловсролын газар

 Байгаль орчны салбарт: 

  • ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэн
  • Олон улсын төсөл, хөтөлбөр:
  • Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар
  • Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS) Монгол дахь төлөөлөгчийн газар
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа
  • Байгаль орчны ажилтан:
  • Уул уурхай (“Эрдэнэт” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК г.м )
  • Байгаль орчны үнэлгээний компани
  • БОАЖЯ зэрэг төрийн захиргааны байгууллагууд

ГАЗАРЗҮЙН ТЭНХИМИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

Газарзүйн тэнхим нь 9 багштай. Багш нарын 88,8% нь доктор зэрэгтэй. Профессор-3, дэд профессор-1, ахлах багш-2, багш-3, хичээлийн туслах ажилтан-1 гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 


ТЭНХИМИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 

  • Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол
  • Газарзүйн багшийн хөгжил

 ЛАБОРАТОРИ, ТУРШИЛТ, СУДАЛГААНЫ ОРЧИН 

  • Газарзүйн мэдээллийн системийн лаборатор
  • Хөрс судлал, эрдсийн лаборатор
  • Цаг уурын сургалтын талбай
  • Хээрийн дадлагын суурин (Горхи-Тэрэлжийн БЦГ)
  • Монгол орны байгаль, түүхийн онцлог газрууд
  • БНХАУ, ОХУ-ын нутгаар хээрийн дадлага хийнэ.


 ОЮУТНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 

  • “Судлаач оюутан” эрдэм шинжилгээний бага хурал
  • “Тулах цэг” явган аяллын тэмцээн
  • Спортын уралдаан тэмцээн
  • Багшлахуйн ур чадварын олимпиад
  • Оюутны сайн дурын өөрийгөө хөгжүүлэх клубүүд
  • Дэлхийн усны өдөр
  • Дэлхийн хөрсний өдөр


ОЮУТНЫ КЛУБҮҮД 

Манай тэнхимийн оюутнууд “Geotour”, “Оюуны түүчээ” клубүүдыг идэвхтэй ажиллуулж хамтран суралцдаг. Geotour клуб сүүлийн 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, тэнхимийн оюутнуудын дунд явган аяллын тэмцээн, төрөл бүрийн сайн дурын ажлууд зохион байгуулахын зэрэгцээ тэдний сурч хөгжих боломжийг эрэлхийлж байна.