Математикийн тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн
- Ц.Батхүү МУИС-ийг 1985 онд төгссөн, доктор, проф
- Л.Даваажаргал МУБИС-ийг 1993 онд төгссөн, багш
- У.Алимаа МУБИС-ийг 1993 онд төгссөн, багш
- Б.Сандагдорж МУБИС-ийг 1994 онд төгссөн, доктор, проф, тэнхимийн эрхлэгч
- Б.Хоролдагва МУБИС-ийг 1995 онд төгссөн, доктор, проф
- Д.Болормаа МУБИС-ийг 1997 онд төгссөн, доктор, дэд проф
- Д.Туяа ОХУ, Ростовын ИС 1991 онд төгссөн, багш
- Э.Азжаргал МУБИС-ийг 2004 онд төгссөн, доктор, дэд проф
- Т.Гансүх МУИС-ийг 1998 онд төгссөн, доктор, багш
- Ц.Нямдаваа МУБИС-ийг 2004 онд төгссөн, доктор, багш
- Д.Оюунчимэг МУИС-ийг 1991 онд төгссөн, доктор, ахлах багш
- Ш.Доржсэмбэ МУБИС-ийг 2000 онд төгссөн, доктор, багш
- Л.Буянтогтох МУИС-ийг 2003 онд төгссөн, доктор, ахлах багш
- Г.Дайриймаа, МУБИС-ийг 2019 онд төгссөн, ХА-ы мэргэжилтэн
Манай тэнхимийн багш Б.Сумъяа БНСУ-д докторантурт суралцаж 2022 онд математикийн ухааны докторын зэргээ хамгаалж тэндээ ажиллаж байгаа. Ч.Зоригт, Ц.Галмандах нар БНСУ-д докторантурт суралцаж байна.
Математикийн тэнхимийн гавьяатууд
- Ц.Шаравнямбуу- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, дэд проф, 1961-1976 онд тус тэнхимд багш
- Д.Шагдар- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, доктор, проф, 1985-1991, 1995-2006 онд багш, тэнхимийн эрхлэгч
- Ц.Батсуурь- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, проф, 1972-1981 онд багш, тэнхимийн эрхлэгч
- Ж.Баатар- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, проф, 1965-1985, 1989-2016 онд багш, тэнхимийн эрхлэгч, захирал
- У.Доёд- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, проф, 1956-1962 онд багш, тэнхимийн эрхлэгч
- Д.Ламжав- МУИС төгссөн, Монгол улсын гавьяат багш, проф, 1963-1973 онд багш
- С.Төмөрбат- МУИС төгссөн, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич, 1995-1998 онд тэнхимийн эрхлэгч
- Ш.Мягмар- ОХУ, Герцены нэрэмжит СХУДС төгссөн, Монгол улсын гавьяат багш, дэд проф, 1994-2013 онд багш
- В.Адъяасүрэн- МУИС төгссөн, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, проф, 1983-1992 онд багш
Манай тэнхимийн төгсөгчдөөс төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтнүүд
Боловсролын яамны сайд асан доктор, профессор Б.Даваасүрэн, Сүхбаатар болон Баянхонгор аймгийн Засаг дарга асан Б.Чойжилсүрэн, асан Р.Лхагвасүрэн, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан, Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч асан, Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн захирал асан профессор Л.Чойжооваачиг, Нийслэлийн Боловсролын газрын дарга асан П.Дорж, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан, доктор, гавьяат багш Д.Оюунхорол, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга асан Д.Шижирбаатар, Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, МУБИС-ийн ректор асан, доктор, профессор Д.Мөнхжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Архангайн багшийн сургуулийн захирал болон Архангай аймгийн Засаг дарга асан Д.Бат- эрдэнэ. Түүнчлэн аймгийн БСГ-ын дарга болон арга зүйчид, ЕБС-ийн захирал менежерээр олон төгсөгчид ажиллаж байна. Манай төгсөгчид МУБИС-ийн тэнхим болон салбар сургуулиудад багшлахаас гадна бусад их сургуульд МУИС-д Г.Мөнхцэцэг (1994), доктор Ц.Сэлэнгэ (1995), Д.Намжилмаа (1996), Г.Жигүүрмаа (2002), ШУТИС-д доктор Г.Цэндмаа (1992), Т.Гэрэлтуяа (1993), В.Чимэдлодой (1994), доктор У.Мөнхцэцэг (1999), Т.Өлзиймаа (1999), С.Одцэцэг (2000), Л.Бурмаа (2002), З.Гансүх (2003), ХААИС-д Г.Болор-эрдэнэ (1990), Ш.Самбуу (1996), доктор С.Баттөгс (1996), Я.Эрдэнэсайхан (1997), доктор П.Мөнхтуяа (2002), М.Мөнхбат (2004), БХИС-д М.Сэлэнгэ (1994), С.Төмөрхуяг (1995), Б.Энхтүвшин (1995), СЭЗДС-д Н.Аргилсан (2000), Ч.Даваасүрэн (2002), Б.Гүндэгмаа (2004), Г.Авирмэд (2009), Э.Мөнхдулам (2013), АШУҮИС-д Т.Соёмбо (2004), Б.Нямсүрэн (2004), доктор Л.Баярмагнай (2005), Б.Билэгт (2009), М.Еркебулан (2014), Тээврийн дээд сургуульд Б.Аюурзана (1999), М.Бямбасүрэн (1998), Д.Номинчулуун (2003), Дорнод дээд сургуульд доктор Д.Дашдорж (1979), Д.Энхжаргал (1988), Б.Батсайхан (1994), А. Танан-эрдэнэ (1994), З.Энхбаярмаа (1994), С.Байгалмаа (1995), И.Ариунаа (1999) зэрэг олон багш нар ажиллаж байсан ба одоо ажиллаж байна.
Манай төгсөгчид
Монголын математикийн олимпиадын аварга болон медальт манай төгсөгч багш нар: 5 удаагийн аварга Б.Баяржаргал (1990 оны төгсөгч), Б.Ганбилэг (2004), 4 удаагийн аварга Н.Дайвий-Од (1992), П.Чимэг (1997), 3 удаагийн аварга О.Наранчимэг (2010), аварга Б.Намжилмаа (1998), Б.Батчимэг (1998), дэд аварга М.Сугар (1992), Баярдалай, Д.Самданпэрэнлэй (1988), Б.Балдорж (1998), хүрэл медальт М.Чинчимэг (2006), хос хүрэл медальт Р.Доржзовд (2014), хүрэл медальт М.Ганболд (2012) Шавь нь олон улсын болон олон улсын чанартай олимдиадад оролцсон медаль авсан манай төгсөгч багш нар: Ү.Маам (1964 оны төгсөгч, Ардын багш), С.Цагаан (1965 Монгол улсын гавьяат багш), Н.Өлзий (1965, МУГБ), Ж.Нямжав (1972, МУГБ), Д.Амгалан (1973,МУГБ), Н.Түвдэн (1976, Дундговь), Ц.Гантулга (1982, нийслэлийн 11-р сургуулийн захирал асан), Ж.Гансүх (1982, нийслэлийн 11-р сургуулийн багш асан), Д.Самданпэрэнлэй (1988, 11-р сургуулийн багш), Б.Баяржаргал (1990, Олонлог сургуулийн багш), Б.Ганбилэг /1993, Олонлог сургуулийн багш/, Н.Энхбаатар (1993, нийслэлийн 1-р сургуулийн багш), Т.Уртнасан (1993, Архангайн төвийн 1-р сургуулийн багш), Б.Ганболд (1994, Орчлон сургуулийн багш), Б.Чинзориг (1994, Дарханд багш), Ш.Уранчимэг (1995, Олонлог сургуулийн багш), С.Нямсүрэн (1996, Өвөрхангайн төвийн 1-р сургуулийн багш), П.Чимэг (1997, Олонлог сургуулийн багш), Л.Гантуяа (1998, Сант сургуулийн багш), Ж.Эрдэнэцэцэг (2004, Архангайн төвийн 1-р сургуулийн багш), Р.Доржзовд (2014, Орхон, Эрдмийн сан сургуулийн багш), М.Ганболд (2012, Хөвсгөл, Эрдмийн далай сургуулийн багш). Тус тэнхимйн нийт төгсөгчид 5767 бөгөөд манай төгсөгчдөөс Монгол улсын ардын багш 2, Монгол улсын гавьяат багш 46, шинжлэх ухааны болон боловсролын доктор 71 төрсөн байна.
МУБИС, Математик байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхмийн үүсэл, хөгжил
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 8-р сарын 9-ний өдрийн 178-р тогтоолоор 1951-1952 оны хичээлийн жилээс эхлэн Багш нарын оройн институт (1946 онд байгуулагдсан) ба Багшийн сургуулийн дэргэдэх 5-7 дугаар ангийн багш бэлтгэх факультетийг (1940 онд 2 жилийн курс нэртэй байгуулагдсан) хааж, тэдгээрийн оронд 5-7 дугаар ангийн багш бэлтгэх 3 жилийн хугацаатай Багшийн институт байгуулан, Засгийн газрын байрлаж байсан байшинд ажиллуулахаар тогтоожээ. Багшийн институт 1951-1952 оны хичээлийн жилд I ангидаа шинэ элсэлт хийж, II ангидаа 1950-1951 оны хичээлийн жилд Багшийн сургуулийн дэргэдэх факультетэд элсэн суралцаж I анги төгсгөсөн хүмүүсийг суралцуулан 1953 онд анхны төгсөлтөө хийжээ. Багшийн институтийн анхны хичээлийн жилд, түүний анхдагч 4 салбарын нэг Тоо-физикийн салбарт 40 гаруй оюутан, 3 багш (Ш.Батаа, Л.Шагдарсүрэн, Н.Элбэг) ажиллажээ. Тус салбарын анхны төгсөлт 1953 онд болж, Х.Чойбалсангийн нэрэмжит цалинт Ч.Лувсанжав, онц сурлагатан Б.Даваасүрэн нарын 20 гаруй хүн 5-7 дугаар ангийн тоо-физикийн багш болон төгсжээ. Тоо-физикийн салбарт 1952-1953 оны хичээлийн жил 1952 онд Улсын Их Сургуулийг төгссөн Г.Бямбаа багшаар ирснээс эхлэн тус салбар жил дараалан шинэ багшлах боловсон хүчнээр бэхжиж иржээ.
I. Өөрчлөлт хөгжлийн хуанли
- 1951-1959 он. Тоо-физикийн салбар
- 1959-1990 он Физик-Математикийн факультет
- 1990.04-1991.02 он Математикийн тэнхим
- 1991.02-1993 он Физик-Математикийн факультет
- 1993-1994 он Математик-Компьютерийн сургалтын салбар
- 1994.08-2001 он Математикийн факультет
- 2001-2014.07 он Математик статистикийн сургууль
- 2014.07 сараас Математик байгалийн ухааны сургуулийн Математикийн тэнхим
Декан, салбарын эрхлэгч, захиралууд:
1960-1961 оны хичээлийн жилийн эхнээс тоо-физикийн тэнхмийг хоёр хувааж физикийн тэнхим (анхны эрхлэгч нь Г.Бямбаа), математикийн тэнхим (анхны эрхлэгч нь Га.Дагва) байгуулжээ.
1. ФМФ-ийн декан:
- 1960-1961 он Ш.Батаа
- 1961-1964 он Г.Додон
- 1964-1971 он Л.Дамба
- 1971-1973 он Ц.Цэнд-Аюуш
- 1973-1978 он Д.Гүржав (Д.Гүржав Москвад мэргэжил дээшлүүлэх 1974-1975 онд Ц.Эрдэнэчимэг)
- 1978-1979 онд Я.Доржсүрэн
- 1979.09-1980.02 онд Д.Цэрэндулам
- 1980-1981 онд Д.Монхор
- 1981-1988 онд Га.Дагва
- 1988-1990 онд Л.Чойжооваанчиг
- 1990.04-1991.02 факультетгүй болсон ба энэ үед Математикийн тэнхмийн эрхлэгч Н.Намсрай
- 1991-1993 онд ФМФ-ийн декан Г.Батбямба
2. 1993 оны Ректорын 161 дүгээр тушаалаар ФМФ-ээс Ерөнхий физик, онолын физикийн тэнхмүүдийг авч “Байгалийн ухааны сургалт эрдэм шинжилгээний төв” байгуулснаар Математикийн салбар биеэ дааж “Математик, компьютерийн сургалтын салбар” хэмээн нэрлэгдэх болсон. Салбарын эрхлэгч Ж.Баатар.
3. 1994 оны 8-р сард Математик, компьютерийн сургалтын салбарыг Математикийн факультет болгожээ. Деканаар:
- 1994-1995 он Ж.Баатар
- 1995-1996.08 онд Л.Чойжооваанчиг
- 1996-2000 он Ж.Баатар
- 2000-2001 он Ц.Батхүү
4. 2001 оны сүүлээс Математик статистикийн сургууль болон зохион байгуулагдсан. Захиралаар:
- 2001-2004 он Ц.Батхүү
- 2004-2006.09 он С.Тогмид
- 2006.11-2009.02 он Б.Сандагдорж
- 2009.02-2014.07 он Ц.Батхүү
Тэнхмийн эрхлэгчид
- Тоо физикийн салбарт тэнхмийн эрхлэгчээр Ш.Батаа, Р.Жигжиддорж, Л.Шагдарсүрэн, Г.Бямбаа, У.Доёд, Б.Батжаргал нар урт богино хугацаагаар ажилласан байна.
- Га.Дагва 1959-1961 он болон 1969-1975 онд
- Х.Дүгэр 1962-1968 онд
- Ц.Цэнд-Аюуш 1968-1969 он болон 1975-1977 онд, 1990-1993.02 онд (Алгебр-геометр)
- Ц.Батсуурь 1977-1981 онд
- Д.Цэрэндулам 1981-1984 онд (Математик)1984-1987 онд (Алгебр-геометр) 1984 онд тэнхмийг хоёр хувааж Математик анализ, Алгебр-геометрийн тэнхим байгуулжээ.
- Ж.Баатар 1984-1985 онд (Математик анализ) 1993- 1994 онд (Элементар Математик), 2003- онд (Математик боловсрол, анализ)
- Д.Шагдар 1985-1990 онд (Математик анализ), 1997-2000 он (математик сургалтын технологийн), 2002- онд (Хэрэглээний математик)
- Д.Нэргүй 1987-1990 он, 2001 -2009 онд (Алгебр-геометр) 1990 онд энэ хоёр тэнхим нэгдсэн. Энэ нь сургууль факультетгүй бүтцээр ажилласантай холбоотой.
- Н.Намсрай 1990 онд (нэгдсэн тэнхмийн), 1990-1993.02 онд (Математик анализ), 1993- 1994 онд (Математик анализ), 1994- онд (Математик анализ-функцын онол) 1990 онд Багшийн Их сургууль байгуулах шийдвэр гарч эргэн факультет тэнхмийн бүтцээр ажиллах болсон. 1991 онд Ректорын 352 тушаалаар Мэдээлэл зүй тооцоолон бодох математикийн тэнхмийг шинээр байгуулсан.
- Я.Зэнээмэдэр 1991- онд (мэдээлэл зүй тооцоолон бодох математик) 1993 оны 2-р сард ФММСЭШ төв байгуулагдаж Математик анализ, Алгебр-геометр, Элементар математик, хэрэглээний математик хэмээх дөрвөн тэнхимтэй ажиллажээ.
- Б.Баясгалан 1993-1995 онд (Алгебр геометр)
- Л.Чойжооваанчиг 1993- 1994 онд (Хэрэглээний математик), 1994-1995 онд (Тооцоолох математик-программчлал), 1995-1996 онд (Мэдээлэл зүй-хэрэглээний математик), 1996-1997 онд (Информатик), 1997-2000 онд (Компьютер) 1993 оны Ректорын 161-р тоот тушаалаар дээрх төвийг татан буулгаж Математик компьютерийн сургалтын салбарыг байгуулаад, энэ салбарыг 1994 оны Ректорын 192 тоот тушаалаар татан буулгаж “Математикийн факультет”-ийг Математик анализ-функцын онолын, Алгебр-геометрийн, Тооцоолох математик-программчлалын, Элементар математик хэмээх дөрвөн тэнхим байгуулсан.
- Ц.Лувсандорж 1994-1996 онд (Элементар Математик), 1996-1997 онд (Геометр-заах арга), 2000- онд (Элементар математик сургалтын технологи) Математик-компьютерийн сургалтын салбар математик анализ, алгебр-геометр, элементар математик-заах арга, мэдээлэл зүй-хэрэглээний математик хэмээх дөрвөн тэнхимтэй ажиллажээ. 1996 оны Ректорын 283-р тушаалаар өмнөх хичээлийн жилд ажилласан тэнхмүүдийг татан буулгаж Геометр-заах аргын тэнхим, Алгебр- анализын тэнхим, Информатикийн тэнхим хэмээх нэртэй ажиллажээ.
- С.Төмөрбат 1995-1996 онд (алгебр геометр), 1996-1997 онд (Алгебр- анализ)
- Б.Лувсандэндэв 1995-1996 онд (тооцоолох математик- програмчлал) 1997 оны Ректорын 248 дугаар тушаалаар дээрх тэнхмүүдийг татан буулгаж Компьютерийн, Математик сургалтын технологийн, Алгебр-геометрийн, Математик анализ-дээд математикийн тэнхмүүдийг байгуулжээ.
- Ц.Батхүү 1998-2000 он (Алгебр- геометр), 2004-2009 онд (Математик анализ)
- Б.Чимэд-Очир 1997-2000 он (Математик анализ-дээд математик), 2000-2001 онд (Хэрэглээний математик), 2001-2002 онд (Хэрэглээний математик, эдийн засгийн тэнхим) 2000 оны Ректорын 286 дугаар тушаалаар Компьютер-мэдээллийн технологийн факультетийг байгуулжээ. Энэ факультетийг Математикийн факультетийн компьютерийн тэнхим, түүний харьяанд суралцаж байсан оюутнууд болон 1997 оны Ректорын 248 дугаар тушаалаар анх байгуулагдсан, П.Галсанпунцагийн эрхлэж байсан “Мэдээллийн технологийн Төв”-ийг нэгтгэн байгуулсан юм. Энэ үеэс Математик статистикийн факультет Математик анализ дээд математик, Алгебр-геометр, Элементар математик сургалтын технологи (2003 оноос математик боловсролын гэж нэрлэсэн), Хэрэглээний математик хэмээх тэнхмүүд байгуулагджээ. 2001 оны 293 дугаар тушаалаар Хэрэглээний математикийн тэнхмийг “Хэрэглээний математик-эдийн засгийн тэнхим” болгож, 2002 оны сүүлчээс Хэрэглээний математик, Эдийн засаг-статистик гэсэн хоёр тэнхим болгосон.
- Б.Нацагдорж 2002-2007 онд (Эдийн засаг статистик) 2003 оны Ректорын 350 дугаар тушаалаар Математик боловсролын ба математик анализ-дээд математикийн тэнхмийг татан буулгаж, Математик боловсрол, анализын тэнхим болгож 2004 онд энэ тэнхмийг Математик анализ, Математикийн боловсрол гэсэн хоёр тэнхимд салгажээ.
- Л.Даваажаргал 2004-2014 онд (Математик боловсрол)
- Ш.Батхишиг 2007-2009 онд (Магадлалын онол математик статистик), 2009-2014 онд (Алгебр геометр)
- Б.Хоролдагва 2009-2014 онд (Магадлалын онол математик статистик)
- Ц.Сэлэнгэ 2008-2014 онд (Эдийн засаг статистик)
- Н.Дайвий-Од 2009-2014 онд (Математик анализ) 2014 оны МУБИС-ийн захиралын тоот тушаалаар Математик статистикийн сургууль, Физик Технологийн сургууль, Компьютер мэдээллийн технологийн сургууль, Байгалийн ухааны сургуулиуд нийлж Математик байгалийн ухааны сургууль болж Математикийн тэнхим байгуулагдсан.
- Б.Сандагдорж 2014.07 сараас (Математик)